Нүд минь нээлттэй атлаа аниастай юм шиг л алхана
Нар бүгдийг гийгүүлдэгч тусах туяа үгүй нь харанхуйгаас залхана
Урд хойно эргэн тойронд муу зүйлс олон харанхуй намайг халхална
Унхиагүй яваадаа харамсаж хамаг бие салгалана
* * *
Хийсэн зүйлгүй атлаа хэнэг ч үгүй явна
Хэтэрхий их цаг хугацааг хогийн саванд хаясан байна
Үе тэнгийхэн маань үр хүүхэд гээд явж байхад би яана
Үргэлж энэ харанхуйтай зууралдаж амьдрах вий гэхээс айна
* * *
Үнэн худал хоёрын аль нь яг харанхуйлна вэ?
Үхэх хүртэл энэ богинохон хугацаанд аль нь товойж дарангуйлна вэ?
Яагаад намайг хар цагаан 2 дааруулна вэ?
Яг хэн нь намайг амьдралд яаруулна вэ?
* * *
Хүслээрээ амьдарч чадахгүйгээс хойш хүний эрхшээлд зовъё
Хүн болж яах гэж төрсөн гэдгээ шөнө орондоо бодъё
Зүүдэндээ л харанхуйгаас ангижирч алсын гэрэл гэгээрүү одъё
Золжаргал гэгч хэн болохыг зургаан талт шоогоор шодъё
Хэтэрхий их цаг хугацааг хогийн саванд хаясан байна....
ReplyDeleteхэлэх ч үггүй болов... Thumps up